Би бөх үзэх дуртай. Гэхдээ зурагтаар. Яагаад гэвэл зааланд очиж үзэх гэхээр нэгд, над шиг сохор амьтан юу ч олж харахгүй юм байна лээ, хоёрт гэвэл маргаантай барилдааныг дахин давтаж харуулдаг бас тайлбарладаг учраас.
Би Монгол бөхийг спорт гэж боддоггүй. Тухайлан ийм бодолтой учраас тэр допинг, сэргээш энэ тэрийг бол тоодог ч үгүй. Өөртөө хайргүй, эрүүл мэндээ алдахаас айдаггүй тэнэгүүд нь хэрэглэж л байна биз. Тэгээд ч Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ гэдэг чинь хэн бяртай, муйхарт нь биш, хэн илүү одтой хийморьтойд нь хишиг буянаа хайрладаг Монгол түмний хийморь бахдал, өв соёлын билэгдэл, зангилаа.
Яг ийм итгэл үнэмшилтэй учраас Монгол бөхийн жудаггүй явдлыг үзэн яддаг. Ёс бус үйлдэл гаргасан бөхчүүдийг дахин барилдуулахгүй тэр чигт нь зайлуулж байвал таарна. Тэд нараар Монгол бөх дутахгүй, бөх барилдах Монгол эрчүүд мундахгүй.
Төгсгөлд нь хэлэхэд энэ шахааны барьц, шодолт энэ тэрийг ашиглаж байхаар зүгээр л шууд хуруудаад л үзүүр түрүүг нь шийдчихвэл ялгаагүй мэт.
допинг, сэргээш=жудаггүй явдал биш?
ReplyDeleteЖудаггүй явдал биш. Зүгээр л залилан, луйвар. Тэгээд ч Монголчууд уран барилдаантай хүнийг санан дурсаж, түүний тухай домог хууч өрнүүлдэг болохоос хэн давсанд нь долигонодоггүй. Миний ард түмэн ийм агуу
DeleteThis comment has been removed by the author.
Deleteалилан, луйвар = жудаггүй явдал биш гэж үү?
DeleteP.S. уран барилдаантай нь ялдаг, санаж дурсдаг, домогт мөнхрүүлдэг, давсанд нь долигонодоггүй, манай ард түмэн агуу - yes, yes, асуулт гэхдээ өөр сэдвийн (допинг хэрэглэхийг хүлээн зөвшөөрч болох эсэх) тухай байсан юмаа
Допинг хэрэглэхийг хүлээн зөвшөөрч мэдээж болохгүй ээ. Эхлээд уран сайхан барилдаантай уламжлалт Монгол бөхөө ёсоор нь сэргээчхээд (ядаж л над шиг усан гүзээнүүд биш яралзсан булчин, шөрмөстэй эрийн хиймориудыг харж бахархмаар байна шд) дараа нь допинг энэ тэртэй дайтсан нь дээр юм уу л гэж санасных. Ер нь бол хуульчилж дүрэмчлээд, цаг, дэвжээ гэх мэт их спортын элемент оруулаад ирэхээрээ л болж өгөхгүй байх шиг. Үнэхээр их спортын элемент оруулмаар байгаа бол барууныхны заалны камер, телевиз нэвтрүүлэлт, сумогийн шүүгчдийн зөвлөл, цолны зөвлөлийн тогтолцоо зэргийг авч хэрэгжүүлбэл зүйтэй мэт.
ReplyDeleteНөгөө талаар манайхан сумог их дуурайж байна. Гол юмыг нь, уламжлал, дэг жаяг, ёс горим хэрхэн сахиулж байгааг нь харахгүй байж, Монгол бөхөд тохирохгүй бусад юмыг нь дуурайх гээд байх. Мэргэжлийн болоод ч тэр үү, сумод бол допинг энэ тэр гэж лай болдоггүй. Уг нь бол манайх шиг уран барилдааныг дурсахаасаа илүүтэй рекорд бүртгэл хөтөлдөг хүмүүс допинг их хэрэглэдэг байж болох талтай.