Энэ одоо ямар новшнууд нь Украйны асуудлыг Оросууд эхлүүлсэн юм солиороод байнаа? Ямар санаатай ингээд байна?
Бүгд мэддэг зүйлсийг дэс дарааллаар нь тоочъё. Эхлээд үзэл бодлын зөрөлдөөн гарсан "Европын холбоонд нэгдэх үү, болих уу" гэдэг дээр. Яг манай нарийн цариг уу, өргөн цариг уу гэдэг шиг. Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө баахан цэцэрхсэн, яг манайхан шиг. Эцэст нь ерөнхийлөгч нь ерөөсөө ЕХ-нд нэгдэхээ болилоо гэсэн, яг манай ерөнхийлөгч "хоёр хөршөө даганаа" гэдэг шиг. Тэгсэн чинь л бослого хөдөлгөөн, үймээн самуун болоод явчихсан. Сүүлдээ ерөнхийлөгч нь нутгаасаа зугтчихваа гэж.
Бүр нэлээн самуураад ирэхээр нь Орос өөрийнхөө юмыг буцааж авсан. Магадгүй, маш эрт өгсөн болохоор аль хэдийнээ хүний юм болсон ч байж болох л доо. Ямартай ч сүйрсэн Украйнаас өөрт нь ганц хэрэгтэй байсан Крымыг гялс салгаж авсан. Тэгсэн чинь л энд тэндгүй салан тусгаарлах, Оростой нэгдэх, хагарах бутрах юм энд тэндгүй гараад эхэлсэн. Үүнийг нь олон улсад буруутгаад л эзлэн түрэмгийлэл, булаан эзлэлт, дээрэм тонуул, дайн майн, өөр юу юу ч гэв, Оросыг буруутгаад эхэлсэн. Үнэндээ ч буруутгах юм бас байсан. Крымын хувьд Оросын "далимдуулдаг" нь яалт ч үгүй буруу л даа.
За тэгээд л бөөн хориг мориг болоод л дэлхий даяараа бужигнаад эхэллээ. Орос шиг том гүрнийг бөөнөөрөө бүүрэлхээд хорлочихож дөнгөнө гэсэн чинь харин Орос нь эргүүлээд "өчих мэх" хийгээд түүнд нь европын энгийн ардууд хохироод эхэлдэг юм байна. Европ дотроо муудалцаж эхлэвээ хөөрхий. Янз янзаар л ярилцаж байсан боловч "ер нь бидний Америкийг дагаж далдайдаг дэмий байх шүү" гэдэг яриа нэлээн хүч авах шинжтэй болоо явчлаа.
Тэгтэл ч үйлтэй лайтай Малайзын агаарын хөлөг ойчоод өгөв. Унав уу, үгүй юу л тэр дор нь Америк "Онгоцыг Оросууд харвасан" гээд л ярьж эхэлдийн. Өөрөө унацан ч байж болох л байсан. Оросууд ч яахав бид тэгээгүй л гэнэ биз. Тэгээд хэдэн зураг үзүүлдийн. Тэгсэн чинь тэр дороо л нийтийн сүлжээгээр "салан тусгаарлагчдын пуужин" гээд л зураг тардын. Ингээд бужигнаж байтал яалт ч үгүй нөгөө онгоцыг нь буудаад, харваад унагаачихсан нь тодорхой болдын. Одоо бол хэн тэгэв гэдэг дээр л хэрэлдэж байх шив. Гэхдээ Орос биш гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болсоор...
Ингээд тоочоод биччихээр энд нэг сонин юм харагдаад байгаам даа. Оросыг нэг үйлдэл хийнгүүт, түүнийг нь дэвэргэж бүр туйлшруулж амьтны дургүй хүргээд л. Эсвэл Оросын хүч нэмэгдээд, дэмжигчид нь олшроод ирэнгүүт Оросыг буруутгах нэг шалтаг гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд л. Дотоодын хагарал бутрал идэвхижээд л. Нэг л ноотой санагдаад байгаам даа.
Тэгээд ч миний харснаар тэр Оросын салан тусгаарлагчид гээд байгаа багтай хүмүүс хүчнийхэн гэдэг нь андашгүй байсан. Зүгээр цэрэгт алба хаасан хүмүүс биш шүү, бүр тусгай бэлтгэлжсэн нь илт. Тэгээд дандаа багтай. Энэ хүмүүс хаанаас гараад ирэв? Ерөнхийдөө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгсад, тэр дундаа Украйн Белорусийн хуучин хүчнийхэн бол энд тэнд хөлсөөр ажилладаг сэтгэлгүй алуурчид болоод удаж байгаа. Арай тэд биш биз? Тэгвэл тэднийг хэн хөлслөв? Аль хэдийн авах юмаа авсан Оросууд уу? Эсвэл аль нэг улс үндэстнийг сүйтгэж "кайф" авдаг Америк уу? Эсвэл хөлснийхөн биш, жинхнээсээ хэт үндсэрхэг үзэлтэй салан тусгаарлагчид уу?
Аль нь ч байлаа гэсэн Украйн хаашдаа өнгөрсөн. Над хамаагүй, миний эх орон биш. Тэнд надад, бидэнд хамаарах ганц ч юм байхгүй. Харин Украйн Монгол хоёр олон талаараа адилхан байгаа нь л санаа зовоож байна даа.
Дэлхийн хамгийн том нийлүүлэгч (Орос), хамгийн анхаарал татсан зах зээл (Европ) хоёрын дунд Украйн оршдог. Монгол ч бас яг ийм байрлалтай. Украйн хуучин соц (post communist) улс. Монгол бас тийм байсан. Украйн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсныг ч хэлэх үү, Оросын нөлөөнөөс гарах сонирхолтой, гадаад бодлогодоо барууныхныг түших эрмэлзэлтэй. Манай 3 дахь хөршийн бодлого ч бас ерөнхийдөө тиймэрхүү. Украйн ардчилсан улс, манайх ч бас ялгаагүй. Украйнд олон ургальч үзэл бий, манайд байгаа байгаа. Украйнд хуучнаа санагалзсан, эсвэл худал үнэн геополитикчид, эсвэл эсэн бусын эх орончид зөндөө байдаг. Манайх юугаараа дутхав.
Харьцангуйгаар үйлдвэрлэл сайн хөгжсөн, дэд бүтэц нь давгүй боловч Украйнд ядуурал их, амьжиргааны түвшин муу. Монгол бол бүр үйлдвэрлэл ч үгүй, дэд бүтэц ч үгүй, ядуурлаараа бол толгой цохинуу гэхээс сүүл мушгихгүй. Украйны гадаад өр тамтгаа алдсан. Монгол бас адилхөөн. Украйны хамгийн том проблем нь авлига гэдэг юм билээ. Манайх ч ялгаагүй. Украйнд үндэсний хөрөнгөтнүүд бий. Манайд бас байнаа байна. Хэрэв улс төрд оролцдоггүй бол хөрөнгө чинээтэй ажил хэрэгч хүнийг бизнесмэн л гэнэ. Харин төрд шууд болон шууд бусаар оролцоод өөртөө ашигтайгаар засаглаад эхэлбэл түүнийг олигархи гэдэг. Украйны ядуурлын шалтгаан нь яг үнэндээ олигархийн засаглал. Монголд ч бас тийм. Украйны олигархиуд өөр өөрсдийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, манайд ч ялгаагүй. Украйнд өч төчнөөн гадны үзэл суртлын байгууллагууд бий. Манайд ч бас бүгдийнх нь төлөөлөл бий.
Украйнчууд дайчин замналтай, омголон зан төрхтэй баатарлаг ард түмэн. Бид ч бас тийм. Одоо тэд дайтаж байна. Бие биенийхээ цусыг урсгаж, газар нутгаа хувааж байна. Харин бид, бурхны минь аврал, тийм байлалд арай ч хүрээгүй байна. ГЭХДЭЭ Л ИХ ОЙРХОН БАЙНА.
No comments:
Post a Comment