Monday, September 8, 2014

АЛМААР САНАГДАЖ БАЙНА

Сүүлийн үед нэг л юманд айхтар эмзэглэх боллоо. Шөнө нойр хүрэхгүй байх үе ч тохиолдоно. Сэтгэл санаа хямарч зүрх өвдөхийн хажуугаар уур хорсол бадарч алчихмаар бодогдоно. Гэхдээ бүр тамалж зовоож үйлийг нь үзэж алахсан, тэднийг...

Нөхөр нь эхнэрээ балбаж гэнээ, дүү нь ахыгаа хутгалж гэнэ, аав нь хүүгээ хөнөөж гэнэ, охин нь ээжийгээ зодож гэнэ... Мэдэхгүй ээ мэдэхгүй, хэчнээн ч олон гэмт хэрэг, аймшигт үйлдэл вэ дээ. Гэхдээ эд бол насанд хүрсэн, өөрийгөө захирах боломжтой, үйлдлээ ухаарах чадамжтай хүмүүсийн асуудал. Үүнд тэгтлээ их хямрахгүй байна. Уурын мунхагаар, согтуугийн харгайгаар нтр бол зүгээр л шалтаг. Тэр хамаагүй, хамгийн гол нь хохирогчид нь нас бие гүйцсэн хүмүүс. Эд яахав, хуулиараа шийтгэгддэг юм байгааз. Цаазын ялгүй бол ялгүй л биз. Харин...

Харин учир мэдэхгүй жаахан хүүхдүүд хохирч байгаа хэрэг болгонд, ялангуяа хэрэгтэн нь тэдний ойр дотныхон байгаа тохиолдол бүрд л сэтгэл шархирч, зүрх дэлсэнэ.

7-хон настай төрсөн охиноо, өдөр болгон зодож, гарыг нь хуга цохиод "уйллаа" гэж нэмж зодоод, тамлаад байсан тэр эхийг, 4-хөн настай төрсөн хүүгээ зодоод, бүр заазуурдсан тэр эцгийг, зээ дүүгээ өчнөөн жил амбаартаа хориод, гавлаад, зодоод, өлсгөөд, яргалаад байсан тэр нагац эгчийг, 6-хан настай үеэл охин дүүгээ хүчиндсэн тэр 16 настай үеэл ахыг (муу лалрын бандийг), ой хүрээгүй, хөлд ороогүй нялх үрээ "унтуулахгүй уйлаад байсан учраас уур хүрээд өшиглөчихсөн" гэж хээвнэг мэдүүлсэн тэр "эцэг" гуайг, нялх үрээ хазаад хазаад "идчих шахсан" тэр "аав" гуайг.... гэх мэт олон лалруудыг АЛМААР байна.

Хоёрын хоён охин үрийнх нь хоолойг хэрчиж алчихаад насанд хүрээгүй гэх "шалтаг"-аар амьд явж байгаа тэр новшнуудын багалзуурдмаар байна. Элбэгдоржоо, хүүхэд тамалсан, хүүхэд алсан новшнуудыг, сэтгэцийн гажигтай сүгнүүдийг амьд явууллаа гээд чи юу хожих юм бэ? Надад тэднийг алах эрх өгчих. Би харсан хүн хаширтал нь тэднийг ТАМАЛЖ алая.

No comments:

Post a Comment