Sunday, February 2, 2014

БӨХЧИН-ГҮҮД

Би бөх үзэх дуртай. Гэхдээ зурагтаар. Яагаад гэвэл зааланд очиж үзэх гэхээр нэгд, над шиг сохор амьтан юу ч олж харахгүй юм байна лээ, хоёрт гэвэл маргаантай барилдааныг дахин давтаж харуулдаг бас тайлбарладаг учраас.

Би Монгол бөхийг спорт гэж боддоггүй. Тухайлан ийм бодолтой учраас тэр допинг, сэргээш энэ тэрийг бол тоодог ч үгүй. Өөртөө хайргүй, эрүүл мэндээ алдахаас айдаггүй тэнэгүүд нь хэрэглэж л байна биз. Тэгээд ч Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ гэдэг чинь хэн бяртай, муйхарт нь биш, хэн илүү одтой хийморьтойд нь хишиг буянаа хайрладаг Монгол түмний хийморь бахдал, өв соёлын билэгдэл, зангилаа.

Яг ийм итгэл үнэмшилтэй учраас Монгол бөхийн жудаггүй явдлыг үзэн яддаг. Ёс бус үйлдэл гаргасан бөхчүүдийг дахин барилдуулахгүй тэр чигт нь зайлуулж байвал таарна. Тэд нараар Монгол бөх дутахгүй, бөх барилдах Монгол эрчүүд мундахгүй.

Төгсгөлд нь хэлэхэд энэ шахааны барьц, шодолт энэ тэрийг ашиглаж байхаар зүгээр л шууд хуруудаад л үзүүр түрүүг нь шийдчихвэл ялгаагүй мэт.