Tuesday, April 22, 2014

ДӨХӨЖ Л БАЙНА

Би гэдэг хүн ердөө 18-хан настай байхдаа амьдралынхаа чигийг тодорхойлсон юм. 45 хүрээд төрд зүтгэнээ гэж. Тэр үед ирэх 27 жилийн хугацаанаас 3-т нь юу хийх нь тодорхой байсан. Сургуулиа төгсөх 3 жил. Бусад 24 жилд нь юу хийхээ бол мэдэхгүй байсан. Осолгүй л, нэг газар ажил хийж цалин авах байх гэж бодож байсан.

Гол зорилго нь энэ 24 жилийн хугацаанд, нэгдүгээрт өөрийгөө боловсруулна, хоёрдугаарт, санхүүгийн хувьд хараат бус болно, хуримтлал үүсгэнэ, гуравдугаарт, амьдралаа зохицуулна, эхнэр авна, үр хүүхэдтэй болно гэж тооцож байв. Хаа газар төрийн цалин хамгийн муу гэж боддог, итгэдэг байсан тул санхүүгийн хувьд хараат бус болсны дараа л төрд ажиллах хэрэгтэй гэж үздэг байлаа. Найзууддаа ч үүнийгээ хэлдэг, гэр бүлийнхэндээ ч их ярьдаг байлаа. Одоо ч үүндээ итгэдэг.

Бодит байдал дээр зам нь жаахан буруу явсаан. Санхүүгийн хувьд юун хараат бус болох, юун хуримтлал.... Авсан цалингаа тухай бүрт нь ниргээд, бас дээрээс нь нэмж өрөнд ороод. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж юутай үнэн үг. Зам нь буруу тийшээ хазайж байгаагаа мэдэхгүй л яваад байдаг. Ямар сайндаа найз нар маань намайг 5А гэж томъёолж байхав. 5А гэдэг нь "Ажил Амьдралаа Алдаагүй Арчаатай Архичин" гэсэн үг.

Хүн өөрийгөө дийлж гарна гэдэг хэцүү. Ялангуяа буруу зуршил, хэвшлээ гээнэ гэдэг үнэхээр хэцүү. Хэцүүгийн хамаг гол нь ердөө л буруугаа өөрөө мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, өөрийгөө өөгшүүлдэг, худал тайвшруулдагт л байдаг юм билээ. Гэхдээ яахав ээ, бас ч гэж тэнэг хүн тэхий дундуур нь гэж амьдралын ханьтайгаа учирснаар өөртэйгөө, өөрийнхөө муу зуршил, буруу хэвшилтэй тэмцэх хамтрагчтай болсон доо... За тэр ч тусдаа сэдэв.

Магадгүй хувь ерөөлөөр ч гэх үү, бүх насаараа хувийн хэвшилд, ашгийн төлөө байгууллагад, бизнесийн удирдлагаар ажиллаж байгаа миний хувьд төрийн удирдлага гэдэг тэс өөр салбарын талаар цэгцтэй ойлголт, системтэй мэдлэг олж авах завшаан тохиолдож тэтгэлэгээр суралцсан. Сайн ханийнхаа хүчинд магистрийн зэргээ ядах юмгүй хамгаалсаан.

Талхны мөнгө "яая" байсан үед миний хувьд дундаас нь буцаж няцах, сургуулиа хаяж ажилд орох санаачлага гаргах, нервтэж архи уух зэргээр болчимгүй зан гаргах бүрийд хань минь намайг аргадаж "Чи минь сурч чаднаа" гэж урам өгч, амьдрал болохгүй байна ш дээ гэж агсрахад минь хүртэл "Аандаа болно биз дээ хө" гэж тайвшруулж хамаг ачааг үүрч гарсан ханьдаа баярлаад баршгүй.

Гэх мэтчилэн унаж босож бэдэрч явтал нөгөө төлөвлөсөн 24 жилийн тал нь өнгөрчжээ. Одоо үлдэх 12 жилд би юу хийхээ бас сайн мэдэхгүй л байна. Үл ялиг тодотгол хийгдсэнээс бусдаар зорилго бол хэвээрээ.

Санхүүгийн хувьд хараат бус болно гэдгээ өр зээлээ төлж дуусгана, хуримтлалтай болно, зарим нэг тодорхой хөрөнгө, эд хогшилтой болно гэж тодотгосон. Өөрийгөө боловсруулна гэдгээ дахиж сургуульд сурахгүйгээр арай ахисан түвшний ойлголт мэдлэгтэй болно гэж тодотгоод, золигийн муу англи хэлийг заавал сурах юм шүү гэж занаад байгаа. Гэр бүлтэй болно гэдгийгээ бүл нэмнэ, дахиж 1-2 хүүхэд нэмнэ гэж тодотгосон.... гэх мэт гэх мэт.

45 нас хүрээд төрд зүтгэнэ гэдэг том зорилгоо 45 хүрээд хувийн хэвшлээс "зодог" тайлж төр, нийгмийн ажил хийж 50 хүрээд төрийн өндөр албан тушаалтны нэг болно гэж тодотгосон. Замын тал нь явчихлаа. Дөхөж л байна даа...

Thursday, April 10, 2014

АМЕРИКТ ҮХЭЛ

Америкт иргэний дайн "бэлэглэх" юмсан. Тэгээд хажуунаас нь харж шогшроод л, ардчилал сүйрлээ гэж худлаа бархираад л, матрын нулимс унагаад л, гаслаад л сууж байхсан. Ямар сайхан мэдрэмж авах бол.

Тэнд мэдээж энгийн ард түмэн байгаа. Тэд гэмгүй мөртлөө хамгийн их хохирно. Гэхдээ тэнд иргэний дайн гараад, цус асгарах үед өөрсөд шиг нь "Ямар ард түмэн байна, тийм төр байна" гээд л цэцэрхээд байж байхгүй юу.

Америкийг хараал идээсэй. Тэд хэчнээн олон улс орон, ард түмэнд "дайн" бэлэглэв. Хэчнээн улс орон, ард түмний баялгийг тонон дээрэмдэв. Хэчнээн олон түүх, соёл, иргэншлийг баллан сүйтгэв. Тэд одоо энэ үйлийн үрээ хүртэх цаг нь болсон.